NANDIN бол багаасаа хийхийг хүсдэг байсан мөрөөдлийн маань биелэл билээ.
2016 онд байгуулагдсан бөгөөд хэзээд гаргаж ирээд өмсөхөд "Нандин" хэвээрээ байдаг хувцас бүтээхийн тулд энэ нэрийг өгсөн. Хувцаснууд маань цөөн тоогоор худалдаанд гараад дахиж хийгддэггүй учир энэ нэр маань гайхалтай тохирдог.
Яагаад дахин худалдаанд гардаггүй вэ гэвэл бид монголоос даавуу, түүхий эдээ худалдан авдаг бөгөөд зарагддаг даавуу нь маш бага хэмжээгээр орж ирээд дуусчихдаг. Бид яг түүнд тохируулан цөөн хувцсыг Улаанбаатар хотдоо хийдэг гэсэн үг. Хэдийгээр гаднаас даавуу захиалаад их хэмжээгээр үйлдвэрлэж болох ч бид дотоодын худалдаачдаа дэмжихийг хүсдэг ба цөөн тоогоор хийх нь байгаль орчиндоо ээлтэй байгаагийн илрэл гэж үздэг. Мэдээж дахин гарахгүй загварыг тухайн үед нь авсан хэрэглэгчдэд маань бүр ч илүү давуу тал болдог. Бид захиалгаар хийдэггүй бөгөөд зөвхөн өөрсдийн бүтээсэн загвараа санал болгодог бэлэн хувцасны бренд билээ.
Интерьер, декор хийх өөр нэгэн хүслээ бодит болгож 2017 онд Nandin Home маань байгуулагдсан. Бид дотоодынхоо авьяаслаг зураач, артистуудтай хамтран монгол уур амьсгалтай ханын зураг, декоруудыг бүтээн худалдаалж байна. Nandin Clothing-оос ялгаатай нь бүтээгдэхүүн дуусна гэсэн ойлголт байхгүй бөгөөд үргэлж авах боломжтой байдаг.
NANDIN нээгдсэн цагаасаа дараах зарчмуудыг баримталж байгаа. Үүнийг мэдэж авснаар танд худалдан авалт хийхэд илүү амар болох байх.
Love, Nandin xx