Nandin Prefall16

Nandin Prefall16

  • 2020-02-28 03:27

“NANDIN” гурав дах бүтэн цуглуулгаа танилцуулахад бэлэн боллоо 🙂

Зунаас намар луу шилжиж байгаа эдгээр өдрүүд танд ямар санагддаг вэ? Зарим нь “Намар ирлээ!” гэж баярлаж, зарим “Намар ирлээ” гэж гуниглан өөр өөрөөр хүлээж авдаг шүү дээ. Тиймээс бид яг энэ үед та нартаа биед маш эвтэйхэн, бас хөгжилтэй зүйл санал болгохыг хүслээ. Загварын долоо хоногуудаас үүдсэн гэрийн унтлагын хувцсыг гадуур, ажилдаа өмсч болох трендийг энэ удаагийн цуглуулгадаа гол санаа болголоо. Манай цув гэхэд гэрийн халад болон гадуур өмсдөг урт цув хоёрын дундаас бүтсэн байх жишээтэй. Далматинь, хувцасны шүүгээ, микки маус, полка хээ, уруул гэх мэт хөгжилтэй хээнүүд, торго, таар, цэвэр даавуун материалуудаас бүтсэн биед хамгийн эвтэйхэн цуглуулгыг маань хүлээн авна уу. Тэд таныг энэ намар гадаа ч, гэрт тань ч уйдаахгүй гэдэгт итгэж байна 🙂 Photographer Ariunbaatar Sebastian Tso Model Nandintsetseg Nyamsuren #NandinPrefall16 #DontWakeMeUp #IwearNandin Бидэнтэй хамт байдагт баярлалаа 🙂

2024 © Онлайн худалдааг хөгжүүлэгч zochillogog
платформ.