Before Wedding

Before Wedding

  • 2020-02-28 03:28

Постоо эхлэхийн өмнө та нартаа хоёр өдрийн тухай ярих болох нь.


Эхнийх нь 2017.07.07. Хайртай хоёр найзынхаа хуриманд оролцохоор гадаа нь ирээд догдолчихсон байхдаа авахуулсан хэдэн зураг маань кк. Ой модон дунд, задгай асарт үнэхээр сайхан хурим болсон доо.

Дараачийн он сар бол 3 сарын 30. Миний төрсөн өдөр. Энэ жил өөрөө өөртөө нэг бэлэг худалдаж авсан нь thenandin.com буюу та бидний үзэж буй сайт юм. Худалдаж авсан анхны сайт маань. Гоё сонсогдож байгаа биз? 🙂

Өмнө нь Японд байхдаа бүх танилуудаасаа хол болохоор шуудхан зориглоод wordpress.com дээр Зулсар гэдэг нэртэй блог нээж байлаа. Зожиг, бас жаахан ичимхий талын хүн болохоор тэнд амьдарч байх үеэ ашиглаад блог нээх мөрөөдлөө биелүүлсэн юм. Ирээд харин ганцыг л хийсэн байх кк. Сайтыг доош гүйлгэвэл Зулсар дээр оруулж байсан бүх аялал, номны тэмдэглэлүүд маань бий.

Аа, NANDIN-ийн хувьд бол энэ талаа багахан эвдээд “Би ичимхий”, “Би олны өмнө гарах дургүй” гэж хойш суулгүйгээр, бас хэт сүртэй бодолгүйгээр, алгуурхан байя гэж бодож байна. Яагаад гэвэл тээр тэнд тууштай байх зорилго минь харагдаад байгаа билээ 🙂

Love, Nandin <3

Look: Nandin Hey Lola Blossom Top, On&On Skirt, Stuart Weitzman Nudist Sandal

Photograph: Batbileg Basandorj

 

Save Save

Save Save

Save Save

Save Save

Save Save

Save Save

2025 © Онлайн худалдааг хөгжүүлэгч zochillogog
платформ.