Can We Talk About Jeans?

Can We Talk About Jeans?

  • 2020-02-28 03:28

NANDIN-г хийж эхэлснээс хойш би дэлгүүрийн лангуунаас цамц, топ, майк огт хайхаа болиод чанартай, сайн өмд, жийнс эсвэл гутал л хардаг болсон билээ. Над шиг хүнд

NANDIN-г хийж эхэлснээс хойш би дэлгүүрийн лангуунаас цамц, топ, майк огт хайхаа болиод чанартай, сайн өмд, жийнс эсвэл гутал л хардаг болсон билээ. Над шиг хүнд дээрээ биш доороо юу өмсөх л толгойны өвчин болдог кк. Энд А хэлбэрийн биетэй, таргалсан ч эхэлж тийшээгээ өөх нь очдог өөрийнхөө тухай ярьж байгаа юм шүү. Бидэнд шиг биетэй хүмүүсийн хувьд яг өөртөө тохирсон, “арай нарийхан”, туранхай өмд бол авралын бурхан бөгөөд жилд хэдхэн сайн өмдөн дээр эргэлдэхэд л болчихдог юм шиг санагддаг. Жилд хэдэн өмд гэдэг нь амархан элээдэгээс болдог л доо, ихэвчлэн л дээшээ татах гэж байгаад өгзгөөрөө задалж орхино, гайгүй гоё харагдаж байснаа эргээд бүдүүн харагдуулаад эхлэх гэх мэт /резин нь сунасан эсвэл би өөрөө таргалсан/

За, аль нь ч байсан таалагдах өмд олох хэцүү байдаг юм аа л гэж кк. Гэтэл сүүлийн үед шулуун загвартай, өндөр суудалтай, тэгснээ өмдний хормой нь шууд тэгшхэн биш, далий, нэг тийм жийнснүүд аягүй их өмсөгдөөд байгааз. Би ч гэсэн олоод авах юмсаан, миний биед гэхдээ тохиромжгүй байх даа гэж бодоод байтал санаандгүй амралтын өдрөөр Хүннү Моллд найзтайгаа явж байгаад яааг тийм өмдөө олж авсан. Мултибранд гээд оронгуут баруун талд байдаг дэлгүүр. Гадуур “high rise” буюу өндөр суудалтай өмд гэдэг бичигтэй байдаг ч яг өмсөөд үзэхээд бүсэлхий хүртэл явахгүй байгаад байдаг, харин энэ жийнсэнд миний хүссэн бүх зүйл байсан. Нэгдүгээрт өндөр суудал. Хоёрдугаарт шулуун загвар, гуравдугаарт доороосоо тайрсан загвартай. Нэг юманд дуртай болвол тэрийгээ бүр байнга өмсөөд байдаг зантай, сүүлийн үед гарах л болвол энэ өмдөө барьж аваад байгаа.

Дээр нь NANDIN-ийнхаа хар өнгийн Koko мөргүй цамц болон 12 сард гарч байсан үслэг хүрмээ өмссөн. Бараг энэ хаврын сүүлийн өмсөлт байсан байх кк

Энэ өмдөнд зарласан хайр минь удаан үргэлжлээсэй, бас над шиг A хэлбэрийн биетэй охид байвал хаанаас гоё жийнс авдгаа хэлвэл баярлана аа, одоо яг оргинал цэнхэр өнгийн ийм загвартай жийнстэй болмоор байна. Шунал аа гэж.

Photographer: Undralita

Outfit: 1. Nandin Coco Off Shoulder Top Buy Here

2. Nandin My Fur Coat

3. Zara Jeans

4. Baldini Leather Heel

Save Save Save Save

Save Save Save Save

Save Save

Save Save

2025 © Онлайн худалдааг хөгжүүлэгч zochillogog
платформ.