Жил бүрийн өдийд би үсний асуудалтай болдог юм. Ургуулах уу, тайрах уу, халимаг үстэй болох уу гэх мэтчилэн өчнөөн янзаар бодсоор очоод нэг жилд нь чихээ хүртэл жижигхэн тайруулж, нөгөө жилд нь баахан сор тавиулж /сороо арилгахын тулд ахиад л тайрсан/ үзэж л байлаа.
Уламжлалт асуулт минь энэ жил ирэхэд би харин арай өөр бодолтой байна. Шинэ үсний засалт гэхээс илүү ургалтыг нь дэмжээд, ургуулаад, тэгээд гоё намирсан, гялалзсан болгомоор байна л даа. Тэгэхгүй бол одоо задгай тавихаар арзайсан, ширүүссэн, арслан маркийнх байна.
Тиймээс та нар минь үнэхээр таалагддаг үсчингээ, над шиг үстэй байгаад намирсан гоё болсон үйлчилгээгээ хэлж өгвөл маш их баярлана аа. Дан футболкнуудаас бүрддэг 5-р сарын Tee Catalogue маань гарчихвал би өөртөө нээх гоё цаг гаргаад засуулаад хийлгээд явах юм. Түрүү жил 5 сарын 18-нд гарч байсан каталогоо энэ жил 10-наас өмнө гаргахын тулд жаахан сандралтай явж байгаа кк
Одоохондоо тэгээд яахав дээ, урдуураа үс жаахан гаргаад ардаа боогоод л ингээд л явж байна даа 😀
Photographer Undralita
Outfit Nandin Working Girl
Save Save
Save Save