https://cdn.zochil.shop/610d73a9-0291-4b7e-accf-319d1bacec2a_t1500.jpg
https://cdn.zochil.shop/610d73a9-0291-4b7e-accf-319d1bacec2a_t700.jpg
https://cdn.zochil.shop/61cd1794-9d11-41fd-99e4-f70b0ad216a0_t700.jpg
https://cdn.zochil.shop/45613ae2-515d-4add-bf1f-f95f604661e2_t700.jpg
https://cdn.zochil.shop/a66bc930-1a20-4c21-8044-d29034ebfd59_t700.jpg
https://cdn.zochil.shop/f85784c9-e25c-47aa-8f75-aa9a49f46171_t700.jpg

Nandin Clothing

“In My Shoes” Ном

30,000₮
Хүргэлттэй
Тоо ширхэг
Богино тайлбар
Алдарт “Jimmy Choo” брендийн үүсгэн байгуулагч Тамара Меллоны бренд болон өөрийнхөө амьдралын тухай бичсэн дурсамж ном.

Дэлгэрэнгүй

NANDIN-г эхлэхийн өмнө, зүгээр л хувцас хийх юмсан гэдэг мөрөөдөлтэй байсан 2014 он. Хувцас дизайны сургуульд ч яваагүй, бүр тодруулбал оёдлын машин дээр ч олигтойхон сууж чаддаггүй хүнд энэ боломжтой юу гэдгийг олж мэдэхээр мэргэжлийн загвар зохион бүтээгч биш ч дэлхийд алдартай брендүүд байгуулж чадсан эмэгтэйчүүдийн бичсэн хэд хэдэн номыг авч уншиж байсан юм.

Түүний нэг нь алдарт Jimmy Choo брендийн үүсгэн байгуулагч Тамара Меллоны "In My Shoes" ном. "Sex and the CIty" цуврал дээр Керри "I lost my Choo!" гээд Mr.Big-тэй уулзахын өмнөхөн хэлдэг хэсгийг санаж байна уу? Тамара Меллон номон дээрээ түүний тухай, бас яаж зүгээр л гутал хийж зардаг байсан Жимми Чүү "өвөө"-г олж жинхэнэ бренд босгосон талаараа, ажлын хажуугаар орж ирэх гэр бүлийн ээдрээтэй асуудлууд гээд яг л бизнес эрхлэгч эмэгтэй хүн бүрт тулгардаг сорилууд, тэднийг хэрхэн давсан тухайгаа бичсэн байгаа.

Тухайн үед би өөртөө "Аан, болох юм байна шүү дээ" гэдэг баталгаагаа энэ номноос олж аваад л болчихсон бол ээж маань харин надаас авч уншихдаа "Монгол хэл дээр гаргавал бүр олон хүнд хэрэг болох юм байна" гээд орчуулахаар шийдсэн билээ.

Түүнээс хойш ээж маань албаны завгүй ажлынхаа хажуугаар уйгагүй орчуулж суусаар өнөөдөр албан ёсны эрхтэйгээр худалдаанд гарч байна.

Надад NANDIN-г эхлүүлэх итгэл найдвар өгсөн шиг та нарт маань ч бас шинийг эхлүүлэх урам зориг болно гэдэгт итгэлтэй байна.

Ном зөөлөн хавтастай, 14 x 20 хэмжээтэй. Үнэгүй хүргэлттэй.

2024 © Онлайн худалдааг хөгжүүлэгч zochillogog
платформ.